Thursday, February 21, 2013

Өргөн, нарийн царигийн маргаан...

Төмөр замыг ямар технологиор хэрхэн байгуулах нь Монголын цаашдын хөгжил, хойч үе, үр хүүхдийн маань ирээдүйтэй хамааралтай асуудал болоод байна.
 Гэвч маш тодорхой, ойлгомжтой байгаа асуудал дээр талцан маргалдаж, хоёр хөршийнхөө дунд сул байдал үүсгэн биенээ жийлцэх нь хэтэрхий дорой мэт санагдана...
Цаашлан олон зүйл нуршилгүйгээр хэдий мэргэжлийн бус ч харсан дүр зургаа авсан мэдээлэл дээрээ тулгуурлан буулгахыг зорилоо...

Tuesday, February 19, 2013

Хахуульчин


Хэдхэн хоногийн өмнө манай найзын төрсөн өдөр болсон юм. Бид ч бүх л best гэсэн найзуудаа цуглуулж хотын гайгүйхэн нэртэйд тооцогдох нэгэн ресторанд хооллож, бас ч дутахааргүй тохилог лоунджиар зочиллоо. Хөөрч хөгжилдсөн хэсэг бүсгүйчүүл, залуус болор жүнзийг хангинатал тулгаж, бас ч үгүй хөөрхөн халамцсан байсан ч /арга ч үгүй юм дөө хэд хэдэн дарсны лонх хоосолсон харагдана лээ/ үргэлжлүүлэн хөгжилдөхөөр нэгэн бүжгийн клубыг зорилоо. Долоо хоногийн эхэн үе байсан болохоор клуб ч хүн цөөтөй бх нь тодорхой, бид тайз дүүргэх гэсэн урлагынхан аятай тэрүүгээр нэг таран дур зоргоороо бүжгийн талбайг эзэгнэн бүжив. Мэдээж эхэлсэн баяр дуусах нь тодорхой. Клубээс гартал биднийг хүргэх төмөр хүлэг минь хүлээсээр л... . Эзэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн хэрнээ өөрийг нь жолоодох гэж буйг төсөөлөөгүй мэт, төсөөллөө ч яалтаа билээ дээ үгүй гээд өөрөө хөдлөөд явж чадахгүйгээс хойш.
Бид ч клубээс гараад сансар, 13-р хороолол, төмөр зам гээд нэг нэгээр нь найзуудаа гэр гэрт нь, орц орцонд нь хүлээлгэн явж байтал, гэнэт шүгэл тас, бороохой тохиостой. Цаг үүрийн 4 цаг 50 минут. Тэрүүхэн хооронд хар үүрээр энэ хэдэн цагдаа юугаа хийгээд энд зогсож байдаг байнаа гэсэн бодол толгойнд зурвасхийв.
Үлээлээ, тодорхой 0,7. 0,19-аас дээш бол хэтрүүлэн хэрэглэсэнд тооцогддог юм бна. Цагдаа ч бичиг баримт хураагаад авлаа. Тэр үед би дотроо: - Хар үүрээр 4,5-лаа юугаа хийгээд зогсож байдаг байна аа гэсэн бодол улам лавширч, яажшуухан зүгээр салах тухайгаа бодно.
Гэнэт: - Үгүй ээ, ямар сайндаа л ингээд зогсож байхав дээ, хүний муу үзэх гэж дуралсандаа л ингэж зогсов гэж, хөөрхий энэ хотын иргэд болсон биднийг хамгаалж, осол, аваарт оруулчихгүй гэсэндээ нойр, хоолоо хугаслан даарч хөрөн ингэж зогсоо байлгүй, харин бид яаж яваа билээ гэсэн бодолтой зэрэгцээд өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрөв. Харин энэ бодлыг минь замхруулан цонх тогших цагдааг хараад: - За, юутай ч 30000-ийг өгье, бага байна гэвэл 50000 болгочихоё гэсэн хэнэггүйхэн бодол толгойд ороод ирлээ.
Үгүй ээ, Монгол улс хахуульд баригдсан, замын цагдааг шидэт дохиуртай шидтэн, нэг дохиод л мөнгө гаргадаг энэ тэр гээд онигоо хүртэл байдаг биз дээ. Харин би хахуульчин болох гээд чадсангүй ээ, хөөрхий. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1.1. зүйл заалтаар 7 сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулав.
Би гэдэг хүн нэгэнт төрийнхөө цагдаад жолооныхоо үнэмлэхийг хадгалуулж байгаагаас хойно, юунд санаа зовохов. Цаашдын ажлаа 38 38 дугаарт өсгийтөөрөө л амжуулна даа.
Манай энэ цагдаа нар биднийхээ төлөө ч их юм хийх юм даа. Намайг эрүүл мэнддээ анхаараг гэсэн үү, үгээ хэлж эхэлсэн хүлэг нь амралтаа аваг гэсэн үү, ямартай ч урин дулаан цагийг тааруулаад үнэмлэхийг минь хадгалах шийдвэр гаргасан бололтой.

Monday, May 09, 2011

Угаалгын тэвшин дэх эмэгтэй


Эдгар Дега "Угаалгын тэвшин дэх эмэгтэй" 1886, Hill-Stead Museum

Aлдааны дараа


Жан Беро "Алдааны дараа" 1885-1890. National Gallery, London

Зүлгэн дээрх өглөөний хоол


Эдуард Мане "Зүлгэн дээрх өглөөний хоол бүтээл" 1863 Орсэ музей, Парис

Monday, September 27, 2010

Зулзаган инээд

Хи хи хи, энэ мөн үү?!
... Саяхан нэг найз хархүү маань миний амьдарлыг шүүмжлэн “урт хугацаанд ганц бие байлаа” хэмээн лүндэндэж “намайг өөрчлөх найзын сэтгэлээ харамгүй цацъя” гэсэн айлдвар буулгав.
Тэрэнд миний байгаа байдал ганц бие байгаагийн маань гол шалтгаан нь болж байна гэсэн чин бодол бий. Түүнийхээр харц, алхаа гишгээ, инээд гээд олон зүйлээрээ эмэгтэй хүн өөрийгөө илэрхийлдэг гэнэ. Харин би өөрийгөө буруу илэрхийлээд байгаа юм байх. Үнэн ч юм уу хэн мэдлээ, оролдоод л үзье.
... Найз маань харцнаас минь эхлээд өөрчлөхөөр болов. Дэндүү хөдөлгөөнтэй эргэлдсэн эс бөгөөс гүн бодлогоширонгуй уйтгартай байна гэнэ. Эмэгтэй хүн намуун зөөлөн, хаа нэгтэй гүн гүнзгий харц чулуудсан нууцгай нэгэн байх ёстой гэнэ. Дасгалжуулалт эхэллээ...
Ширээний хоёр буланд тавьсан зүйлсрүү ээлжлэн харах ёстой юм байх. Тэгэж харахдаа их намуухан зөөлнөөр харцаа доош чиглүүлсэн байрлалтай, тэгсэнээ алгуурхан дээшээ харж цогтол өөдөөс нь харах хэрэгтэй.
Энэ харц эрчүүдийг өөрийн эрхгүй зогсоодог гэнэ...
Хэхэхэ, би ямар гөлөгөө хайсан айлын эрх охин байгаа биш дээ. Мугуйд миний бодолд иймэрхүү л дүрслэл бууж байна. Газраар гөлөгөө хайж байгаад л та авчихсан юм уу гэсэн сэжиглэнгүй харц... Энэ ёстой бүтэхгүй ээ. Дараагийнх нь.
... Дараагийн бай – Инээд. Хадны цуурай шиг орилж, хоёрын хооронд мушийх биш ялдам айлгүй бас эгдүүтэй бай гэсэн ёсоор нь хичээлээ! Оролдлоо!.
Миний оролдлого бас л бүтэлгүйтэв. Дотроо мянган удаа: - би чинь эгдүүтэй, ялдам зөөлөн бүсгүй гэж хэлээд ч нэмэр алга. Монголын эртний хатдын ханцуйгаараа амаа дарсан аальгүй инээдийг ч дуурайж үзлээ. Бүтэх юм алга. Чин сэтгэлээсээ инээхээр хадны цуурай шиг цангинаж, жаахан баясахаар хоёрын хооронд мушийгаад байна. Хэлсэнээр нь инээхээр нэг л худлаа.
“Амьдрал гэдэг жүжиг, чи хамгийн сайн жүжиглэж байж л амьдарлын гол дүр нь байх болно” гэнэ. Гол дүр нь байх гээд л худлаа жүжиглээд байдаг, ядаж өөрөө өөртөө ч гол дүр нь байж чадахгүй болохоор ямар хэрэг байхав дээ. Больё. Дараагийнх...
Миний хэнд ч гэм хийж байгаагүй байгаагүй алхаа... Өөрийгөө өмөөрч, өөрчлөх хүсэл үгүйгээ хэлэхийг хүсэвч найзынхаа харамгүй сэтгэлийг хүндэтгэж эцсийн удаа хичээнгүйлэн оролдов.
Алхааг минь засах гурван шидэт үг. Хөвөлз, гунх бас тэргүүнээ өргө. Гол нь энэ бүхэн хамтдаа...
Уул нь ч миний алхаанд энэ бүгд байдаг л даа. Гэм нь нэгэн зэрэг гүйцэтгэх биш өмссөн гутландаа захирагдаж төрөл бүрийн жанрыг гаргаад байдаг болохоос...
Найзынхаа хүссэн зулзаган инээдт ялдам бүсгүй болохыг хичээсэн ч өөрчлөгдсөнгүй... Дургүйд хүчгүй гэгчээр...
Хэрэв би хэн нэгний хүслээр өөрчлөгдлөө гэхэд тэр хүн нь битгий хэл өөрөө өөрийгөө танихгүй байхад бусдад би танигдах уу?!
Хэн нь ч хэзээ ч намайг танихгүй чигээрээ л дуусах байх. Тэгээд ч бусдын амьдралын гол дүр болохын төлөө чадахгүй зүйлээ хүчилж, хүний биенд тийчэлж байснаас өөрийнхөөрөө дэвж явья...

Tuesday, September 21, 2010

Шарталт

- Ёоё..., Нүд нээгдэх арга алга аа. Зовхин дээр минь ямар нэгэн зүйлээр дарсан юм болов уу? Тэмтэрч үзмээр санагдлаа. Юутай ч одоогийн байдлаар хамгийн эхний зорилгот үйл хэрэг минь нүдээ нээх бололтой.
... Новш гэж!!! толгой эргэж байна. Амьдралдаа нэг ч удаа далайн эргийн хадан хясаан дээр зогсож үзээгүй ч тэр хясаан дээрээс унах гэж байгаа мэт утга нэгэн мэдрэмж...
Өчигдөр хэтрүүлэн хөлчүүрхэж ээ. Одоогоор юу болсон тухай нэхэн санах чадал, тачаал аль аль нь алга. Магадгүй бурхан надад орноосоо өндийж ханатай мөргөлдөж тоглох хүч чадал хайрлах ч юм билүү?!
Шшш, өрөвдмөөр ч юм даа, би гэдэг хүн амьдарлын энэ мөчид иймхэн зорилго, ийм л залбиралтай орших юм чинээ өчигдөр лав бодоогүй нь тодорхой.
... Юутай ч босож хананыхаа хатуу зөөлөнг мөргөж тэмтэрч үзсэнийхээ хүчинд усанд хүрлээ. Аргагүй л ус гэдэг чинь чандмань эрдэнэ юм аа... Ааххх, фүүү... Дотор бага ч гэсэн ойнгойгоод ирлээ. Жаахан ч гэсэн тархи ажиллах гэж хичээж байх шиг байна.
Нээрээ өнөөдөр чинь ажил юу билээ??? Аан, бямба гараг ш дээ.
... Ёоё, толгой хагарах нь ээ. Дотор зуун зараа зулзагатайгаа зугаална. Бүдүүлэг гэдэг нь хүний биен дотор орж байж үсэн дээрээ ядаж алчуур бүтээж мэддэггүйн байх даа...
Өнөөдөр чинь төлөвлөгөө ёсоор хэд хэдэн ажил амжуулах ёстой ч яая гэхэв шарталт хэмээх хөдлөшгүй хүндэтгэх шалтгаантай юм хойно болихоос.
... Өчигдөр чинь яасан ухаантай хүн байв аа. Юу юугүй өөрийн лекцийн эмхтгэлээ гаргах нь ээ, гаргах нь. Alcohol-нд эсэж хөглөгдсөн ухаан нь хэдийн саваа даван хальсан байж.
Үгүй ээ, ингээд бодохоор байнгын alcohol хэрэглэж хөлчүүрхэж явах хэрэгтэй юм биш үү?! Ухаантай байхын тулд- за биш юм аа ухаантай царайлахын тулд ч юм уу?! Fucking hangover…
ЭНЭ АМЬДРАЛ БИШ ШҮҮ (хошин шогоос иш татан амьдралд хэрэглэх болсон бараг л афоризм)
... Хөлчүү ухаантай царайнаас илүү хэнэггүй эрүүл амьдралдаа би дуртай...
Лагшин муу ч босож төлөвлөсөн ажлаа дуусгахаас...

Monday, June 21, 2010

Бүсгүйн тэмдэглэлээс...

Миний нэр Танан. 25 настай, төрийн удирдлагын магистр зэрэгтэй, нэр хүндтэй хувийн компаний удирдах албан тушаалтан. Өөрийгөө эгэл жирийн нэгэн гэж тодорхойлдог, өөрийн босгосон, туулсан амьдрал, сурсан мэдсэн мэдлэг, туршлага бүхнээ чамладаггүй, ганц бие бүсгүй.
Миний амьдралд их зүйл бий. Амжилт, уналт, хайр, дурлал, салалт, хагацал, гал халуун секс, тэнэглэл, ухаарал, уучлал, нулимс, баяр хөөр гээд бүгд байдаг болохоор би эгэл жирийн нэгэн. Эгэл жирийн энэ амьдралынхаа амтыг мэдрэх... Энэ л миний жаргал. Би амьдарлын сайхан амтыг бүх хүний адил амьдралд байдаг энгийн, олон зүйлээс авдаг.
Эхэлсэн ажлаа дуусгачихаад, амттай хоол идэж суухдаа, хайртай хүмүүс минь миний хийсэн хоолыг амтархан идэхийг хараад, ажил дээрээ нойрмоглоод сууж байхдаа, алжаалаа тайлж клубт бүжиж байхдаа, амжихгүй юмыг амжуулах гэж гүйж явахдаа, харж явдаг залуу минь болзоонд урихад нь, хотын битүү замд бөглөрч зогсохдоо, харц чулуудсан эрчүүдийн хажуугаар бардам алхахдаа, хайртай найзуудтайгаа хамт байхдаа, хэцүү санагдаж уйлж суухдаа, хэдэрлэж уурлаж байхдаа, хууртаж гомдсон үедээ, нойр хоолгүй шөнөжин ажиллахдаа, хөлчүүрхэн хааяа дарс шимэн суухдаа, таалж дуралсан залуугаасаа авсан таашаалын дараа гээд би олон зүйлээс амьд байгаагаа, амьдарч байгаагаа мэдэрдэг.
Магадгүй та ч гэсэн нэг удаад анзаараад үз, таны эргэн тойронд байгаа юм бүхэн таны төлөө оршин тогтнож, үзэгдэл бүхэн таньд харагдахын тулд хөдөлж байгаа гэдгийг. Та тийм чухал хүн.

Wednesday, May 12, 2010

Нүд...

Өнөөдөр урам муутайхан өдөр байлаа. Найдлага тавьж байсан ажил бүтсэнгүй. Учиргүй их өөрчлөлт авчрахгүй ч бүтчихсэн бол хэрэгтэй зүйл байсан юмсан. Үгүй тэгээд одоо яалтай ч билээ, нэгэнт өнгөрсөн хойно. Юутай ч жаахан алхахаар шийдээд гудамжинд гарлаа.
Хаврын байдаг л бүүдгэр өдөр. Хажуугаар зөрж өнгөрөх хүн бүр ямар нэгэн зүйлд шаналсан, цөхөрсөн, яарсан байдалтай алхацгаана. Инээсэн нэгэн нь хүртэл цаанаа л гунигтай. Уйтгарт бүүдгэр амьдрал... хаа сайгүй.
Бүх л зүйл саарал харагдан алхаж явсаар нэг л мэдэхэд Их дэлгүүрийн хажууд ирчихэж. Нэг жаахан охин эргэн тойрон тогдгонон гүйнэ. Сонин зардаг бололтой. Хүн болгоныг ах эгчээ болгон царайчлана. Дөхөж очсон намайг ч юу гэж алгасах вэ, гүйгээд ирэх нь тэр. ТВ мэдээ байна. Би ч ямар зурагт үзэх биш, тэрүүгээр яалтай ч билээ. Үүнийгээ тэрхүүд учирлан хэлж буцаасан ч авчихдаг ч байж уу гэж бодон араас нь хэсэг харж зогсов. Тэгсэн хоёр банди, нөгөө охиныг чинь хоргоогоод эхэллээ. Хараад байсан чинь харин нөгөө муу хоёр чинь жаал охиноос мөнгө авах гээд байгаа бололтой энд тэндээс нь зулгаана. Миний ч уур хүрч, очихын завдалгүй нөгөө хоёр чинь мөнгө аваад арилаад өглөө.
Нүдэндээ нулимстай үлдсэн жаал охин дээр очиход охины харц ямар аймшигтай байв аа. Бүхий л амьдарлаа өгүүлж, гомдол нэхэж байгаа юм шиг хорсол тээсэн харц. Инээд гэж юу байдгийг ч мэдэхгүй өссөн бололтой энэ бяцхан амьтан ямар нүгэлтэй гэж ингэж шийтгүүлж байгаа юм бол хэмээн аргадах ая талаа олохгүй охины харцнаас эмээн хэсэг зогсов. Сэтгэл өвдөж, дотроос минь нэг юм зулгаагаад байх шиг, түрүүний хоёр бандийг бариад авахгүй яав даа гэж өөрийгөө зүхнэ.
Охиныг аргадах үг олдохгүй дэмий л өмөрч зогссон би “эгчдээ нэг сонин өгчих” гэхэд бүлтийтэл өөдөөс харан
-Та авах гэж байгаа юм уу?
-Тийм ээ, эгч нь нэгийг авий
-Аниа та зурагт үздэггүй гээ биз дээ, энэ зурагтын мэдээ ш дээ
-Тийм л дээ, гэхдээ миний дүүд мөнгө хэрэгтэй биз дээ. Сая чиний мөнгийг аваад явчих шиг болно лээ. Дахиад тэгэх гэх юм бол ойрхон яваа том хүнд хэлээрэй за!
-Өө, аниа тэр чинь манай агаа байхгүй юу! Дандаа тэгдэг юм өө. Гэхдээ манай агаа надад хааяа гоё юм авч өгдийшд... гэх.
Надад ахыгаа гайхуулж, ахаараа бахархаж байна. Энэ үед охины харц, гайхмаар... оч шиг гялалзаж эхэлсэн.
-Аниа танд мэдээ хэрэггүй юм чинь яахын, та оронд нь бохь авчих тэхүү?
-Чи бас бохь зардаг юм уу?
-Үгүй ээ, манай найз зардын. Та авна тэ? /Охины итгэл дүүрэн харц.../
-Авий авий, гэхдээ найз чинь хаана байгаан?
-Одоохон аниа, одоохон би гялс аваад ирий. Та энийг барьжий, тэгээд битгий яваарай... байдаг хурдаараа гүйчихэв. Юунд итгэж өөрийнхөө хамаг өмч сонингоо надад орхиод явж байгаан бол???
-Аниа, аниа энэ бохь... өөртэй нь үе бололтой бас нэг жаахан охин дагуулаад ирлээ. Сонин зардаг охиныг бодоход арай бүрэг бололтой, ичингүйрнэ.
-За, аниа нь хоёрыг авий. Аль нь гоё вэ?
-Хөөх аниа, хоёрыг уу?! За, аниа энэ энэ гоё.
-Та хоёр мөнгөө хувааж авдаг юм уу?
-Үгүй, манай энэ найз бохь зардаг би сонин зардын.
-Аан, за баярлалаа. Зөндөө их орлого олоорой!
-Хэхэ, за аниа... хоёр охин хөтлөлцөөд баярлан цааш гүйлдэв.
Энэ охиныг өрөвдөж байсандаа одоо өөрөөсөө ичив. Охиныг явахад харц нь эрч хүч, зориг, баяр жаргалаар дүүрэн байсан. Өөрийнхөө сонинг заралгүйгээр найзынхаа бохийг зарчихаад сэтгэлээсээ баясаж байгаа, бас өөрөөрөө эрдэж байгаа нь, хаанаас нь гардаг юм гэмээр тэр их итгэл, бас хүндлэл, тэвчээр, хүлцэнгүй байдал, уучлал... тэр охинд бүх зүйл байсан. Материаллагаас бусад. Миний аль хэдийн мартсан, хаясан олон зүйлийг сануулж, бас буцааж өгсөн.
Тэндээс цааш алхахад зөрсөн хүн болгон эрч хүчтэй, өөр өөрсдийн зорилготой алхацгаана. Нар гарсан бололтой бүх зүйл өнгөлөг...
Хаанаас ч билээ “аж жаргалтай байх эсэхээ би өөрөө л шийднэ” гэж уншиж байсан. Харин хүний нүд зөвхөн байгаа зүйлийг биш хүссэн зүйлээ хардаг гэдгийг сая л мэдлээ. Сэтгэлдээ юу зурна, нүд тэрийг л хардаг юм байна.
Миний сэтгэл дэх саарал өнгийг олон өнгөөр сольж, бас ч үгүй зурах аргыг заасан тэр жаалхан охин. Одоо ч миний сэтгэлд сэрүүлэг болон цангинатал инээсээр л байна.

Tuesday, March 02, 2010

Ток ток !!! ТА ХЭН БЭ?

Зан чанар гэж юу вэ? Таны амьдралд нөлөөлж чадахуйц хүчин зүйл мөн үү?
Хэрэв хувь хүний зан чанар нь амьдралынх нь бүхий л өөрчлөлтөнд нөлөөлж байдаг гэвэл та өөрийнхөө зан чанарыг тодорхойлон хэлж чадах уу?
Зан чанар нь зан төлөвийн удамшлийн хэв шинж, хүмүүжил, мөн чанар, гадаад орчин зэргээс үүдэлтэйгээр төлөвшин тогтдог бөгөөд тухайн хүний харилцаа, үйлдэл бүрээр илрэн гардаг хүнийг тодорхойлохуйц нэгэн шинж юм.
Хүний зан чанарыг тодорхойлсоноор амьдралынх нь хэв маяг, цаашдын өсөлт дэвжилт, уналт гээд бүгдийг тодорхойлж болно. Иймийн учир одоогийн бизнесийн байгууллага пүүс компанийн менежерүүд хувь хүний зан чанарыг тодорхойлох асуудлыг чухалчлан судлаж мэргэшсэн байдаг.
Тийм бол өөрийн зан чанарыг тодорхойлох шаардлага байна уу? Хэлсэн хэлээгүй би өөрийнхөө хэн гэдгийг мэднэ /гэхдээ л та ингэж хэлэхдээ дотроо эргэлзэж байгаа/.
Хүн юуны тулд өдрийн тэмдэглэл бичдэг вэ? Өнгөрсөн амьдралаа мэдэж байхын тулд уу? Үгүй л болов уу. Харин өөрийн алдаа дутагдал дээрээ суралцахын тулд тэмдэглэл хөтөлдөг. Энэ нь өөрийн зан чанараа зөв төлөвшүүлэн удирдах гэсэн нэгэн арга юм.
Жишээ 1: АНУ-ын өндөр настны асрамжийн газар нэгэн настай эмээ маш их баяр хөөртэйгөөр ирж асрагчаас өөрийнхөө өрөөний талаар асууж гэнэ. Тэгтэл асрагч 20 жил тэрхүү асрамжинд ажиллахдаа нэг ч удаа ийм баяр жаргалтайгаар ирж байгаа настанг хараагүй тул гайхан “Та яагаад ийм их аз жаргалтай,баяр баясгалантай байгаа юм бэ? Бусад хүмүүс энд ирэхдээ маш их гуньж гутарсан байдалтай ирдэг” хэмээн асуухад эмээ “Би аз жаргалтай байх үгүйгээ өөрөө шийддэг” гэж хэлжээ.
Жишээ 2: Солонгосын нэгэн тосгонд залуу гэр бүл хүүтэй болж түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүү нь сэргэлэн цовоо хөөрхөн өсөж торнижээ. Гэвч хүүгийн яриа нэг л биш ээрч түгдчинэ. Санаа зовсон эцэг эх хэсэг хугацаа өнгөрвөл, жоохон томрохоор гайгүй болох байх гэж найдсан боловч талаар болов. Хүү хичнээн сэргэлэн цовоо, ухаалаг ч үе тэнгийн хүүхдүүдийн ээрүү гацаагаар дуудан шоолох бүрт өөртөө итгэх итгэл нь бөхөж нэг л мэдэхэд хэнд ч итгэдэггүй гутранги нэгэн болж хувирчээ. Эцэг эх санаа зовон эмнэлэг эмч, үздэг хардаг хүн гээд яваагүй газар үлдсэнгүй. Тэгээд шалтгааныг тодорхойлтол “хүүг эхийн хэвлийд байх үед аав нь зэргэлдээ тосгоны залуу бүсгүйг даган эх хүүхэд хоёрыг хэсэг хугацаанд орхисон байна. Энэ үед бүсгүй хэвлийдээ хүүхэд тээж буй ч сэтгэл санаагаа тайван байлгахын тулд тариан талбай дээр зогсолтгүй ажилдаг байсанаас үүдэн хүү эрүү болжээ. Үүнийг мэдсэн эцэг эх хүүдээ “ээрүү гэдэг бол асуудал биш зөвхөн чиний бодол санаанаас бүх зүйл шалтгаална” гэдгийг ойлгуулахын хичээж эхэлсэн байна. Хүүгийн эцэг эх өөрсдийн үйлдэл, харилцаа үг яриа болгоноороо хүүдээ өөрийг нь ямар чухал хүн болох, өөрөө л хичээх юм бол юунд ч хүрж чаддаг гэдгийг жижиг зүйлээс эхлээд том чухал асуудлуудыг шийдүүлэн харуулж чаддаг байв. Хүү 17 нас хүрэхэд эцэг эхийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдэг нь тодорхой байлаа. Сургуулийн хүүхдүүд, багш, хөрш, дэлгүүрийн эгч гээд бүгд хүүг хүндлэн дулаан сэтгэлээр чин сэтгэлээсээ харьцана. Хүү ээрүү хэвээрээ ч өөртөө итгэлтэй, зөв бодолтой цаашдын амьдрал нь гэрэл гээгээтэй, хүссэн бүгд нь биелэнэ гэдэгт бүрэн итгэлтэй нэгэн хувь хүн болж төлөвшжээ.
Бидний өнөөдөр хийсэн үйлдэл бүр маргаашийн минь амьдрал байх болно.

Wednesday, July 08, 2009

Лилия


Танил гурван цэцэг
Хараа булаан үзэгдэнэ
Танхил тэд минь харин
Миний сэтгэлд бууна.
Ижил болсон тэр цэцэгсийг
Лилия хэмээн нэрийднэ,
Энэ орчлонд хамтын заяатай
Нэгэн ишний гурван үзэсгэлэн.
Тоост хорвоод нэгэн амьдрал
Хоёр заяахгүйн утга,
Томоогүй сэтгэлийн сэрүүн амьсгал
Миний таван салаа.
Нэгэн ишнээс ургасан
Ижил зургаан цэцэг
Андын сэтгэлээр тэжээгдсэн
Энэ замбуу тивийн хөг.
2009.07.08. 20.04

Friday, June 26, 2009

Бодрол

Амьдрал …
Сайн ч бай муу ч бай амьдарч л байгаагаас хойно, жаргах уу? зовох уу? гэдэг нь өөрсдийн маань шийдэх хэрэг.
Хүн ажилгүйгээр амьдарч чадах болов уу?
Хүн хайргүйгээр амьдарч чадах болов уу?
Хүн мөнгөгүйгээр амьдарч чадах болов уу? ...
Энэ ганцхан үгнээс ямар олон асуулт салаалж, түүнийхээ дагуу хичнээн их хариултууд тодорч гарч ирж байгааг хэн ч тогтоож чадахгүй. Энэ бол гайхамшиг. Гэхдээ бид үүнийг хэзээ ч гайхамшиг гэж мэдэрдэггүй. Үүний адил бидний амьдралд тохиолдож байгаа тэр олон гайхамшигуудын зөвхөн нэгийг нь хэд дахин хуваасантай тэнцэх жижигхэн хар бараан зүйлээр гайхамшигыг харах, мэдрэх мэдрэмжээ тагладаг. Жишээ нь, өнөөдөр гадаа их салхитай, бүрхэг жоохон тиймэрхүү л байлаа. Өглөө гэрээсээ гардаг цагаасаа 40 минутын өмнө гарч ажил хүртлээ 3-4 км газар алхсан. Ажилруу орохын өмнөхөн учиргүй их ус тогтсон газраар зам гарах хэрэгтэй болж хэсэг юм болов оо. Машин ирэхээр нь буцаж зугтана, буцаад гүйнэ... За энэ яахав, хамгийн сонирхолтой нь би ажилруугаа орох үедээ хэзээ хэзээнийхээсээ илүү жаргалтай байгаагаа мэдэрсэн. Ямар ч сайхан машин биш, брэнд хувцас сайхан үсний засалт биш тэр шавхай, бүрхэг тэнгэр, зүгээр л энгийн кет, сэгсгэр үс намайг “Би үнэхээр жаргалтай байна” гэж хэлүүлж чадсан. Гэхдээ сайхан хувцас, сайхан үсний засалт, сайхан гутлыг яаж өгүүсгэж болох вэ дээ? Сайхан ш дээ, өөртөө итгэлтэй харц дээгүүр алхана гээд, гэхдээ энэний ард өчнөөн сайхан зүйлс эргэлдэж байна. Зүгээр л алхам бүр, үйлдэл бүрийг чинь деталчлаад харвал сайхан зүйлс хичнээн их байна вэ. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Зүгээр л сэтгэлээс гарсан энгийн нэг үгээрээ найзуудаа хөгжөөж, тэдэндээ эрч хүчийг өгч байна. Өдөр болгон уудаг кофе маань дэндүү амттай байна.
Тэгэхээр та ч адил ажлаасаа гарж яваад бүдэрч унасан ч инээгээд өнгөрөө, хөгжилтэй ш дээ, хүн таниас юм асуувал сайхан инээгээд хариулчих, хэрвээ мэдэхгүй бол “яанаа мэдэхгүйнэ ээ” гээд л хэлчих. Найз нөхдийнхөө дунд та хааяа нэг сахилагагүйт, ард нь явжаагаад эргээд харахад нь долир хараад зогсож бай. Ямар хөгжилтэй байхыг та төсөөлж байна уу? энэ бүхэн ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛ юм байна гэдгийг та өөрөө мэднэ. Таны энэ мэдрэмж, үйлдэл таниас гадна хэдэн хүнд жаргал бэлэглэнэ гэж бодож байна? Шүлжээний бизнесээс ч илүү цар хүрээг хамрана. Ингэхээр таны мөнгө биш сэтгэлээс гарсан жинхэнэ инээмсэглэл энэ дэлхийд аз жаргалыг бэлэглэнэ. Та сэтгэлээсээ инээж байгаа л бол та энэ дэлхийн хамгийн их аз жаргалтай хүн гэдэгтээ бат итгэлтэй байж болно.
Өнөөдөр би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн 

Thursday, June 11, 2009

Шилдэг боловсон хүчин болгон бэлтгэх ашгийн бус сургалтанд урьж байна.

Зорилго: Улс даяар зохиогдож буй “Хямралын эсрэг ажилгүйдлыг арилгах” үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах үүднээс ажлын байр идэвхтэй хайж буй их, дээд сургууль төгсөгч оюутан залуусыг шилдэг боловсон хүчин болгон бэлтгэхэд сургалтын гол зорилго оршино.
Ач холбогдол: Энэхүү сургалтанд суралцсанаар бусад ижил албан тушаал горилогчдоос ур чадвар болон мэдлэгийн хувьд илт давуу байдлыг бий болгож чадах юм.
Давуу тал: Манай сургалт нь суралцагчдад хэд хэдэн боломж, давуу талыг олгож байна. Үүнд:
 Ажлын ярилцлаганд бэлтгэгдэж, Cover Letter, CV бичих урлагт суралцана;
 Судалгааны арга барил эзэмшинэ;
 Шаардлагатай албан бичиг боловсруулж сурна;
 Ур чадвар болон зан чанараа тодорхойлж, хэрхэн давуу тал болгон ашиглах аргад суралцана;
 Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн, дотоод зохион байгуулалтын, удирдлагын шинжилгээний зэрэг цогцоор нь болон тус тусад нь ашиглаж болох программуудыг эзэмшинэ;
 Сургалтыг онол, дадлагыг хослуулан явуулж, шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана.
 Сайн суралцсан суралцагчийг ажлын байраар хангана.
Хамрах хүрээ: Санхүү, эдийн засгийн чиглэлээр их, дээд сургууль төгсөгчид болон нягтлан бодогч, менежерээр ажиллах хүсэлтэй III, IV курсын оюутан залуус суралцах боломжтой.
Хугацаа: Сургалтын хугацаа 14 хоног, нийт 36 цаг хичээллэнэ.
Даваа- Баасан: 18.00-19.30 /2 цаг/
Бямба: 10.00-16.40 /8 цаг/
Тавигдах шаардлага:
 Суралцах сонирхолтой, бие даан суралцах чадвар эзэмшсэн;
 Копьютерийн зохих мэдлэгтэй;
 Сургалтын хугацаанд хичээл таслалт, хоцролт гаргахгүй байх.
Бүрдүүлэх материал:
 Анкет /байгууллага дээр ирж бөглөнө үү/;
 1% цээж зураг;
 Иргэний үнэмлэхний хуулбар;
 Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт г.м. гэрчлэх баримт бичиг.
Бүртгэл: 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг дуустал явагдана.
Сургалтын төлбөр: 20000 төгрөг.
Жич: Энэхүү сургалт нь ашгийн бус явагдаж байгаа учир оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт г.м. оюутан болохоо /мөн төгсөгч/ гэрчлэх баримт бичиг авчирсан тохиолдолд сургалтын төлбөрөөс 50 хүртэлх хувиар чөлөөлөх болохыг анхаарна уу.
Хаяг: СБД 6-р хороо, 5-р байр “Санхүүгийн тооцоолох” ХХК
Харилцах утас: 325560, 99127330

Thursday, September 25, 2008

Хоромын амралт

I can doooo ittt!!!!!

Чиний юм бол миний юм, миний юм бол миний л юм

ХҮНИЙ БИОЛОГИЙН ЦАГ

Шөнийн 01 цаг
Ихэнх хүн 3-4 цаг унтаж амарсан байдаг. Яг энэ үед нойр сэргэвэл хүн амархан сэрдэг. Энэ үед мөн өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.
Шөнийн 02 цаг
Элэгнээс бусад бүх эрхтэн ажиллана. Харин элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулахын тулд идэвхтэй ажиллаж байдаг байна. Юуны өмнө бие махбодиос хортой бүхнийг зайлуулдаг тэр бодисуудыг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, “их цэвэрлэгээ” явагдаж байдаг. Хэрэв энэ үед унтаагүй байвал кофе, цай, ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал сайн.
Шөнийн 03 цаг
Бүх бие амарч бие бүрэн суларсан байдаг. Хэрэв сэрүүн байх шаардлагатай бол анхаарлаа сарниулах биш, харин хийж буй зүйлдээ төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ үед цусны даралт хамгийн бага, судасны цохилт, амьсгал хамгийн удаан байдаг.
Шөнийн 04 цаг
Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс ихэвчлэн нас бардаг нь тогтоогдсон байдаг. Бие эрхтэн хамгийн “удаан” ажиллаж, харин сонсгол хурцдаж өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.
Өглөөний 05 цаг
Бөөр тайван ажиллана. Бид нойрны хэд хэдэн үе /хөнгөн нойр, зүүд, гүн нойр, зүүдгүй нойр гэх мэт/-ийг өнгөрөөжээ. Энэ үед сэрсэн хүн амархан сэргэдэг.
Өглөөний 06 цаг
Даралт аажмаар ихэсч, зүрхний цохилт түргэсэн, судаснуудад цус булгилж эхэлнэ. Хэдийгээр унтахыг хүсэвч бие махбодь сэрж эхэлнэ.
Өглөөний 07 цаг
Хүний биеийн эсэргүүцэл эрс сайжрах үе. Тиймээс вирус, бактери, нянтай тэмцэхийг хүсэгчдэд энэ цагийг ашиглахыг зөвлөдөг.
Өглөөний 08 цаг
Бие амарч, бие махбодийг элэг хорт бодисоос бүрэн ангижруулсан байна. Энэ үед архи ууж хэрхэвч болохгүй. Элгэнд асар их ачаалал очно.
Өглөөний 09 цаг
Сэтгэл зүйн идэвх өндөрсөнө. Өвчний мэдрэмж буурна. Зүрхний үйл ажиллагаа хамгийн дээд цэгтээ хүрнэ.
Өглөөний 10 цаг
Бие махбодийн хамгийн идэвхтэй үе. Бид дээд зэргийн “форм”-доо орсон байна. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжлэх бөгөөд ямар ч ажил хийхэд бэлэн байна.
Үдийн 11 цаг
Зүрх урьдын адил бидний сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядаргаа, ачаалал мэдрэгдэхгүй.
Үдийн 12 цаг
Бүх хүчээ дайчлах цаг. Их хоол идэх хэрэггүй, харин хоолоо нэг цагаар хойшлуулсан нь дээр.
Өдрийн 13 цаг
Элэг амарна. Бие махбодь ч ядарч эхлэн амралт шаардана.
Өдрийн 14 цаг
Эрч хүч буурна.
Өдрийн 15 цаг
Эрч хүч, идэвх сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн, түүний дотор үнэрлэх, амтлах эрхтэний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Бие эргээд “норм”-доо орно.
Өдрийн 16 цаг
Цусан дахь саахарын хэмжээ ихэснэ. Энэ нь ямар нэг өвчин биш. Зарим эмч үүнийг үдийн хоолны дараахь гэж нэрлэдэг.
Оройн 17 цаг
Ажиллах чадвар өндөр хэвээр. Энэ үед тамирчид хоёр дахин их эрч хүчтэй хичээллэж байдаг.
Оройн 18 цаг
Өвдөлтийг мэдрэх нь багасч эхэлнэ. Улам их хөдөлгөөн хиймээр санагдана. Сэргэлэн байдал аажмаар буурна.
Оройн 19 цаг
Цусны даралт ихэсч, сэтгэл зүйн тэнцвэр буурна. Их нервтэж, дэмий юмнаас ч болж маргахад бэлэн болно. Харшилтай хүмүүст муу цаг. Толгой өвдөж эхэлнэ.
Оройн 20 цаг
Биеийн жин дээд цэгтээ хүрч, харин реакц гайхалтай түргэн үзүүлнэ. Жолооч нар сэтгэл хангалуун бие хөнгөн байна. Энэ үед осол бараг гардаггүй.
Оройн 21 цаг
Сэтгэл санаа ердийн байна. Харин энэ үед оюутнууд юм цээжлэх, жүжигчид дүрээ бүтээхэд хялбар байдаг. Оройн оюун хурцдана. Юм тогтоох чадвартай үе.
Оройн 22 цаг
Цус цагаан цогцсоор дүүрнэ. Нэг шоо см-т 5-8 лейкоз байдаг бол энэ үед 12000-д хүрнэ. Биеийн халуун буурна.
Шөнийн 23 цаг
Бие махбодь амрахад бэлтгэж, эс эдийг сэргээх үүрэгтэй эрхтэнүүдийн “ажил” эхэлнэ.
Шөнийн 24 цаг
Зөвхөн бие махбоь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлээ зайлуулан, өдрийнхөө үр дүнг тооцно.
Л.Тунгалаг

Friday, September 19, 2008

Нууц

Охины минь түүж ирсэн шулга хэдэн үг
Ширээний араас чихэнд хадаад байхад
Оройн нарны сэрүүхэн туяа тэнгэрт дүүрч
Шивнэсэн үгийг чинь мартах шахаж байтал
Одоо надаас асуух хэрэг байна уу даа
Шив шинээр эхэлсэн дэвтрийн хуудсанд
Онож хатгасан сүүлчийн цэг зүрх олчихсон ч
Шаналал гэж юу байдгийг тэмтэрч тэмтэрч
Ололгүй явчихсан хойгуур нь асуулаа гэж үү
Шингэж байгаа нарнаас хол, холын түймэр
Ондоо цээжинд шатан дүрэлзэж байх хойгуур
Шанаа тулан суугаад зэлгээн үг хүлээсэн
Олон жилийн дараах урилгагүй зочин минь
Ширтээд байхаар чинь ширээ хоосон санагдаад
Орхиод босох гэхээр орчлон давчуу санагдаад
Шал худлаа, санасан л юм бол тэгээд яах гэж
Одоо болсон хойно надаас асуугаад байгаа юм
Шарлаж хуучирсан дэвтрийн завсарт
Огт байхгүй бичээс сүүлчийн ганц үг тэгээд цэг.
Шившиж хатгасан тэр цэгийн өмнө үүрд зогсох
Орхи гэсэн үг чинийх л байсан юмсан
Шоо шиг орхичихоод шүүрэн авч горьдлого тээх
Олон нүдтэй орчлонгийн тоглоом ч дээ...

Monday, December 03, 2007

Сэдэв сонгох

Та сэдвийг зөв сонгохын тулд өөртөө дараах асуултыг тавина.

1. Яагаад та энэ сэдвийг сонирхож байна вэ? Таны хувьд энэ нөлөөлөх үү? Таны хариулах асуулт эсвэл судлах зүйлүүдийг энэ сэдэв гаргаж ирж чадах уу? Та сонирхож байгаа сэдвийнхээ талаар илүү ихийг мэдэх тусам таны сэдэв сонирхолтой болно.

2. Урьд нь энэ сэдвийн талаар та юу мэдэж байсан бэ? Энэ асуултыг цаасан дээр хариулахад хэдэн минут зарцуул. Одоо таны мэдэж байгаа зүйл чинь таны судлах зүйлийн эхлэх цэг болно.

3. Та одоо мэдэж байгаа зүйлээ хаанаас мэдсэн бэ? Энэ асуултыг хэдий өөртөө түргэн тавина тэр тусам та судлаач хүн шиг бодож эхэлнэ.

4. Энэ сэдвийн талаарх мэдээллүүдийн эх сурвалжуудыг та олж чадах уу? Хэрвээ танд нэг эсвэл хоёр эх сурвалжыг эргэлзээгүй олсон аль эсвэл ерөөсөө олоогүй бол та дахин тунгаан бодож үзээд өөрийг сонгох хэрэгтэй.

5. Та өөрийн сэдвийн гол хэсгийг нь тасдан авч чадах уу? Та тухайн цагийн бодит байдал болон голыг нь олж бичих хэрэгтэй.

6. Энэхүү асуулт нь юуг гаргаж ирэх вэ? Таны гаргаж ирсэн асуултууд онцгой асуудлуудыг олоход тусална.

Choosing a topic

To choose a topic wisely, ask yourself these questions:

1. Why are you interested in this topic? Does it affect you personally? Does it raise questions you want to answer or problems you want to explore? The more you know about why the topic interest you, the more fascinating your research will be.

2. What do you already know about this topic? Take a few minutes to answer this questions on paper. What you now know will be the starting point for what you will learn.

3. Where does your present knowledge come from? As soon as you ask yourself this questions, you begin to think like a researcher.

4. Can you find many sources of information on this topic? If only one or two sources are readily available, or none at all, you should rethink your topic or choose another.

5. Can you cut the topic down to manageable size? Be reasonable and realistic about what you can do in the time you have.

6. What questions does the topic provoke? Questions help you find a specific problem to investigate.

WRITING ESSAYS

PRE-WRITING

Where does writing begin? Where do writers find within themselves the energy and desire to generate words, to compose sentences, and to build paragraphs? How do essays originate?

To these questions we have no simple answer. But since writing originates somewhere in the mind, your first task is to find a way into your mind and then out again so that you can bring back the news locked up inside you, waiting to be broadcast and published. Pre-writing, then, is the process of discovering your own ideas.
To help you discover them, we offer a variety of suggestions. If any one of them leads you to a promising idea for an essay, you may not need all of the others, and you certainly don’t need to take them all in order. Feel free to experiment with different methods of getting started, and jump ahead to any method that you think will help you.

- Branching
- Choosing a Topic
- Making an Assigned Topic Your Own
- Narrowing the Topic
- Triple-Viewing the Topic: Particle, Wave, and Field
- Dramatizing the Topic with Questions
- Choosing a Basic Question to Define a Problem or Conflict
- Getting Reactions to Your Question
- Using Analogies
- Working with a Nugget
- Active Reading

Эссэ бичих

Хаанаас бичиж эхлэх вэ? Бичигч нь хэрхэн өөрийн оюун санааг үгээр илэрхийлэн өгүүлбэр болон ишлэлийг бичих вэ?

Эссэ хэрхэн бичих вэ? Энэ асуултанд энгийн хариулт өгөхгүй. Харин өөрийн бодол санаанаасаа эхлэн бичихэд, таны эхний даалгавар бол өөрийн бодол санаагаа олох болон өөрийн доторх далдлагдсан мэдээллийг эргүүлэн гаргаж чаддаг түүнийгээ нэвтрүүлэн нийтэлдэг байх. Гар ноорог нь өөрийн үзэл бодлыг илэрхийлэх үйл явц юм.

Тэдгээрийг нээхийн тулд дараах зөвөлгөөг өгч байна. Та эссэ бичих гол санаагаа олчихвол бусад сэдвийн санааг дэс дарааллан хэрэглэх шаардлагагүй. Танд хэрэг болно гэсэн ямарч аргыг зоригтой хэрэглэх хэрэгтэй.
- Дэлгэрүүлэн нарийвчлах
- Сэдвээ сонгох
- Сэдвийг тодорхойлон өөрийн болгох
- Сэдвийг нарийвчлах
- Сэдвийн гурван үзүүлэлт: онцгой, уян хатан, салбарлуулж үзэх
- Асуултаа сэдвээр дүрслэн тодорхойлох
- Ямар нэгэн зөрчлийг илэрхийлэхэд үндсэн асуултыг тодорхойлох
- Өөрийн асуултандаа нөлөө үзүүлэх
- Ижил төсөөтэй байдлыг ашиглах
- Аливаа зүйлийг бүхэлд нь авч үзэх
- Идэвхтэй унших

Writing the research paper Судалгааны ажил бичих

1. Formulating your thesis
The best way to formulate a thesis is to review all of your notes, especially if you have taken them with headlines and comments. Rereading your notes gives a concentrated view of all your research, and thus helps you decide-if you haven’t already-what basic question you will try to answer.

2. Making in out line
Once you have made a collection of notes and formulated a thesis, you may feel no strong need for an outline especially if your notes are labeled with headlines for quick reference. To prepare yourself to make an outline arrange your notes under separate headings. Once you have established your main headings, you must decide what arrangement of them will best serve to develop your thesis. To plot the arrangement, you can draft a branching diagram or a topic outline. Them, if you what to make your plan quite definite or if your teacher requires it, you can draft a full sentence outline.
1. Branching a diagram
2. Topic outline
3. Full sentence outline

3. Avoiding Plagiarism
Plagiarism is presenting the words or thoughts of another writer as if they were your own. When you submit a paper that is wholly or party plagiarized, you are talking credit – or asking teacher to give your credit – for work done by someone else. This is fundamentally dishonest and therefore wrong.

4. Signaling Use of a Source
To avoid plagiarism you must know how to mark the beginning and of any material you have drawn from a source.
1. Introducing Source Material
a) Use quotation marks to signal the beginning and end of any material you quote;
b) Use the name or some other reference to the author to signal the beginning of any source material that you summarize and paraphrase – that is, restate in words of your own;
c) If you combine paraphrase and quotation of the exact words, use both signals in turn;
2. Parenthetical Citing after Each Use
5. Quoting
6. Summarizing and Paraphrasing
7. Composing the Paper as a Whole
1. Introduce the paper by clearly announcing your topic a thesis.
2. Make the steps of your argument clear.
3. Use quotations sparingly.
4. Make your sources work together.
5. End the paper by reaffirming your thesis and stating its implications.

1. Сэдвээ тодорхойлох
Сэдвийг тодорхойлохдоо эхний гарчигийн хамт тусгай тайлбартайгаар тоймлон авах нь хамгийн чухал юм. Та өөрийн тэмдэглэлээ дахин уншихад хураангуй хэлбэрээр та үндсэн асуултандаа хариулт авах болно.
2. Товчлол хийх
Та аль хэдийн өөрийн сэдвээ тодорхойлсон, таны сэдэв тэмдэглэл жижиг гарчиг бүхий тайлбартай хийгдсэн бол танд товчлол хийх онц шаардлагагүй мэт санагдаж магад. Товчлол хийхийн тулд тэмдэглэлүүдийг тусгай гарчигийн дор цэгцлэх хэрэгтэй. Та гол гарчигуудаа хийчихсэн бол өөрийн сэдвээ хөгжүүлэхийн тулд дэс дараалалд оруулан энэ дарааллаа тэмдэглэхийн тулд дэлгэрэнгүй диаграмм зурах эсвэл гарчигын товчлол хийх хэрэгтэй. Та өөрийн төлөвлөгөөг тодорхой болгохыг хүссэн эсвэл удирдагч чинь ингэж шаардсан бол бүтэн өгүүлбэрээр товчлол хийж болно.
1. Хэсэгчилсэн зураглал
2. Гарчигын зураглал
3. Бүтэн өгүүлбэрээр тодорхойлох
3. Хууль бусаар хуулбарлах
Та өөр хэн нэгний хийсэн бүтэн болон хэсэгчилсэн иш таталттай судалгааны ажлыг өөрийн болгон багшаасаа үнэлэлт авах нь маш буруу юм.
4. Эх сурвалжын хэрэглэлтийг тэмдэглэх
Ямар нэгэн эх сурвалжаас ишлэл авахдаа ишлэлийг хэрхэн авах, эхлэл төгсгөл хэрхэн хийхийг мэдэж байх хэрэгтэй.
1. Эх материалаа шинээр бэлтгэх
а. Эх материалаас ишлэл авахдаа хашилт хэрэглэнэ.
б. Ишлэл авахдаа зохиогчийн нэр болон зарим нэг тайлбарыг хийх
в. Хэрэв зохиогчоос ишлэл авсан бол заавал эхлэл төгсгөл хийнэ.
2. Эх сурвалжын нэрийг бичих
5. Иш таталт
6. Дүгнэлт ба өөрчлөлт хийх
7. Үндсэн ажилаа буулгах
• Судалгааны ажил хийхдээ сэдвээ маш нарийн гаргах хэрэгтэй
• Судалгааны ажил хийхдээ маш нарийн гаргах хэрэгтэй
• Хашилтыг маш анхааралтай хэрэглэх хэрэгтэй
• Эх сурвалжыг авч хэрэглэхдээ хоорондын уялдаа холбоог анхаарах хэрэгтэй
• Гаргаж байгаа саналаа дахин баталгаажуулж гаргаад судалгааны ажилаа дуусгаад дүгнэнэ.

Writing the research paper

Preparing the Research Paper

Writing the research paper is much like writing an ordinary research essay. Both involve choosing a topic asking question’s to define the develop it, gauging the audience, finding a thesis, outlining the paper, writing it, and revising it. What make a research different is that much of its material comes not from your own head but from printed sources, chiefly books and periodicals. Collecting raw materials-by reading and taking notes-corresponds to the process of pre writing an ordinary essay.

Suppose, for instance, that you’d like to write about earth-quakes but have no idea how to state to the topic or what question’s to ask about it. In that case, you might begin by reading an encyclopedia article. You have to learn how to make the topic for specific (earth-quakes in California, for instance) and might also provoke the kind of questions that could lead you to a thesis, or to further research that might help you discover one. But don’t expect to find your thesis right away. Doing-research reading a variety of sources- is like listening to a long discussion and then suddenly realizing that you’ve formed an opining of your own: that you know where you stand, that you’re ready to speak. If you take this route to a thesis, you may be pleasantly surprised to see how much you have gathered along the why that will help you support it.

So treat the following sequence as flexible. If your topic is vague at the outset, let your research help you define it. If you can’t think thesis, let you discover one. Use whatever sequence works best for you.

Судалгааны ажил бэлтгэх

Судалгааны ажил бичих нь энгийн нэгэн эссэ бичихтэй маш адилхан. Олох сэдвийн ажлаа тоймлон бичихэд, сайжруулах болон тодорхойлон тайлбарлах асуулт тавиж, үзэгчдээр дүгнүүлэх, сэдэв хайх, ажлын утгыг гаргах, бичих болон сайжруулан засах. Өөрийн судалгаандаа өөрчлөлт оруулаж чадахгүй бол гол төлөв хэвлэгдмэл эх сурвалж болон ном ба тогтмол хэвлэлээс авна. Жирийн эссэг бичихэд ч сэтгэлийн хөөрлөөр биш бодит материал дээр тулгуурлах хэрэгтэй.
Хэрвээ, жишээ нь газар хөдлөлтийн тухай бичих сонирхолтой байхад тэрний тухай санаа байхгүй бол дахин санаа олох хэрэгтэй - Сонин сэтгүүлийн болон тайлбар толь, хэрэг явдалтай нийтлэлийг хичээнгүйлэн унших хэрэгтэй. Сэдвийнхээ гол санааг тодорхойлохгүйгээр судалгааг хийх боломжгүй. Энэхүү судалгаагаар сэдвийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Жишээ нь Калифорны газар хөдлөлт юм. Харин өөрийн сэдвээ олсон бол цаг алдалгүй янз бүрийн их сурвалжийг судлан хайж энд тэндхийн маргаан мэтгэлцээнд оролцож өөрийн үзэл бодлыг тодорхойлоно. Цаашлуулан улам эхийг уншиж судлан ярьж өгүүлэх хэрэгтэй. Та өөрийн сэдвийнхээ талаар баримт материйл цуглуулах тусам танд тааламжтай байх болно.
Гэхдээ та энэ дарааллыг уян хатан дагаж хандах хэрэгтэй. Хэрэв таны тодорхойлогдоогүй бол судалгаагаар үргэлжлүүлэн улам тодорхойлон харуулах хэрэгтэй. Цаашлуулаад нэг сэдвээ хөгжүүлэн сайжруулан хамгийн сайн ажлын дэс дарааллыг сонгох хэрэгтэй.

Thursday, November 15, 2007

Бүх бүсгүйчүүддээ

Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи
Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү

Monday, November 12, 2007

Алдаагүй илтгэх 10 зарчим

1. Илтгэх сэдвээ сайтар боловсруулах
2.Илтгэлээ цаг гарган бэлдэх
3. Дадлага хийх
4. Өөртэй итгэлтэй байх
5. Ярих нөхцөл байдалаа тогтоох
6. Тэнхимийн талаарх мэдээлэл олж авах
7. Илтгэх зорилгоо тогтоох
8. Сэдвийнхээ талаар нөөц мэдээлэлтэй
9. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглаж сурах
10. ярих аргад суралцах