Monday, September 27, 2010

Зулзаган инээд

Хи хи хи, энэ мөн үү?!
... Саяхан нэг найз хархүү маань миний амьдарлыг шүүмжлэн “урт хугацаанд ганц бие байлаа” хэмээн лүндэндэж “намайг өөрчлөх найзын сэтгэлээ харамгүй цацъя” гэсэн айлдвар буулгав.
Тэрэнд миний байгаа байдал ганц бие байгаагийн маань гол шалтгаан нь болж байна гэсэн чин бодол бий. Түүнийхээр харц, алхаа гишгээ, инээд гээд олон зүйлээрээ эмэгтэй хүн өөрийгөө илэрхийлдэг гэнэ. Харин би өөрийгөө буруу илэрхийлээд байгаа юм байх. Үнэн ч юм уу хэн мэдлээ, оролдоод л үзье.
... Найз маань харцнаас минь эхлээд өөрчлөхөөр болов. Дэндүү хөдөлгөөнтэй эргэлдсэн эс бөгөөс гүн бодлогоширонгуй уйтгартай байна гэнэ. Эмэгтэй хүн намуун зөөлөн, хаа нэгтэй гүн гүнзгий харц чулуудсан нууцгай нэгэн байх ёстой гэнэ. Дасгалжуулалт эхэллээ...
Ширээний хоёр буланд тавьсан зүйлсрүү ээлжлэн харах ёстой юм байх. Тэгэж харахдаа их намуухан зөөлнөөр харцаа доош чиглүүлсэн байрлалтай, тэгсэнээ алгуурхан дээшээ харж цогтол өөдөөс нь харах хэрэгтэй.
Энэ харц эрчүүдийг өөрийн эрхгүй зогсоодог гэнэ...
Хэхэхэ, би ямар гөлөгөө хайсан айлын эрх охин байгаа биш дээ. Мугуйд миний бодолд иймэрхүү л дүрслэл бууж байна. Газраар гөлөгөө хайж байгаад л та авчихсан юм уу гэсэн сэжиглэнгүй харц... Энэ ёстой бүтэхгүй ээ. Дараагийнх нь.
... Дараагийн бай – Инээд. Хадны цуурай шиг орилж, хоёрын хооронд мушийх биш ялдам айлгүй бас эгдүүтэй бай гэсэн ёсоор нь хичээлээ! Оролдлоо!.
Миний оролдлого бас л бүтэлгүйтэв. Дотроо мянган удаа: - би чинь эгдүүтэй, ялдам зөөлөн бүсгүй гэж хэлээд ч нэмэр алга. Монголын эртний хатдын ханцуйгаараа амаа дарсан аальгүй инээдийг ч дуурайж үзлээ. Бүтэх юм алга. Чин сэтгэлээсээ инээхээр хадны цуурай шиг цангинаж, жаахан баясахаар хоёрын хооронд мушийгаад байна. Хэлсэнээр нь инээхээр нэг л худлаа.
“Амьдрал гэдэг жүжиг, чи хамгийн сайн жүжиглэж байж л амьдарлын гол дүр нь байх болно” гэнэ. Гол дүр нь байх гээд л худлаа жүжиглээд байдаг, ядаж өөрөө өөртөө ч гол дүр нь байж чадахгүй болохоор ямар хэрэг байхав дээ. Больё. Дараагийнх...
Миний хэнд ч гэм хийж байгаагүй байгаагүй алхаа... Өөрийгөө өмөөрч, өөрчлөх хүсэл үгүйгээ хэлэхийг хүсэвч найзынхаа харамгүй сэтгэлийг хүндэтгэж эцсийн удаа хичээнгүйлэн оролдов.
Алхааг минь засах гурван шидэт үг. Хөвөлз, гунх бас тэргүүнээ өргө. Гол нь энэ бүхэн хамтдаа...
Уул нь ч миний алхаанд энэ бүгд байдаг л даа. Гэм нь нэгэн зэрэг гүйцэтгэх биш өмссөн гутландаа захирагдаж төрөл бүрийн жанрыг гаргаад байдаг болохоос...
Найзынхаа хүссэн зулзаган инээдт ялдам бүсгүй болохыг хичээсэн ч өөрчлөгдсөнгүй... Дургүйд хүчгүй гэгчээр...
Хэрэв би хэн нэгний хүслээр өөрчлөгдлөө гэхэд тэр хүн нь битгий хэл өөрөө өөрийгөө танихгүй байхад бусдад би танигдах уу?!
Хэн нь ч хэзээ ч намайг танихгүй чигээрээ л дуусах байх. Тэгээд ч бусдын амьдралын гол дүр болохын төлөө чадахгүй зүйлээ хүчилж, хүний биенд тийчэлж байснаас өөрийнхөөрөө дэвж явья...

6 comments:

Zulbayar.P said...

Энэ үнэхээр сайхан бичлэг байна. Импрессионист стилээр дагнадаг юм шиг сэтгэгдэл төрлөө. Хорвоогийн өнгийг өөрийн дотоод сэтгэлээс ургуулан гаргаж чадварлаг туурвидаг нь харагдаж байна. Хорвоо ертөнцийн өөрийнх нь мөн чанарыг хэдийнээ мэдэрсэн авч,эгэл даруухнаар өөрийн оршихуйг тунхаглаж яяваа сайхан бүсгүй бололтой. Өөрийн гоо үзэсгэлэн хийгээд үзэл бодлын тогтсон шинжээ хадгалан байж ертөнцийн чухал үнэнийг танисан хэн нэгэнтэй учрах гэж байгаагаа зөнгөөрөө мэдэрсэн мэт тийм л нэг мэдрэмж төрлөө.

Зүйрлэж өөрийгөө дурдсан нь
Зүггүй хэнэггүй нь дэндсэн мэт
Зүглүүлж ядан байх анд нь
Зулзаган ялдам төрхийг чинь
Залхатал харсанаас л анзаараагүй байх

Сүүдэр зургийг нь харсан төдийд
Шүүрс алдтал эрийн омгийг гүдийлгэсэн
Сэргэлэн тухлаг төрхөнд чинь
Сэтгэлийн жолоогоо алдан ядан
Сэрүүн зүүдлэн зүрхээ чагнана.

Чагнан сонсохуйяа уянгат хоолой чинь
Чинагш бясалгавал жазз хөг адил
Чанадын чанад дахь хуял тачаалыг
Чанадлан байв ч дийлдэхгүй нь
Чамд гологдоод ч хамаагүй сэтгэлээ зовоомоор байна.хэ хэ

Улам ихийг бичээрэй. Амжилт хүсье
Дурласан залуу Зулбаяр-с

Zulbayar.P said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

yum buhniig bgaagaar ni oilgo gej oilgoloo

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481