Tuesday, September 21, 2010

Шарталт

- Ёоё..., Нүд нээгдэх арга алга аа. Зовхин дээр минь ямар нэгэн зүйлээр дарсан юм болов уу? Тэмтэрч үзмээр санагдлаа. Юутай ч одоогийн байдлаар хамгийн эхний зорилгот үйл хэрэг минь нүдээ нээх бололтой.
... Новш гэж!!! толгой эргэж байна. Амьдралдаа нэг ч удаа далайн эргийн хадан хясаан дээр зогсож үзээгүй ч тэр хясаан дээрээс унах гэж байгаа мэт утга нэгэн мэдрэмж...
Өчигдөр хэтрүүлэн хөлчүүрхэж ээ. Одоогоор юу болсон тухай нэхэн санах чадал, тачаал аль аль нь алга. Магадгүй бурхан надад орноосоо өндийж ханатай мөргөлдөж тоглох хүч чадал хайрлах ч юм билүү?!
Шшш, өрөвдмөөр ч юм даа, би гэдэг хүн амьдарлын энэ мөчид иймхэн зорилго, ийм л залбиралтай орших юм чинээ өчигдөр лав бодоогүй нь тодорхой.
... Юутай ч босож хананыхаа хатуу зөөлөнг мөргөж тэмтэрч үзсэнийхээ хүчинд усанд хүрлээ. Аргагүй л ус гэдэг чинь чандмань эрдэнэ юм аа... Ааххх, фүүү... Дотор бага ч гэсэн ойнгойгоод ирлээ. Жаахан ч гэсэн тархи ажиллах гэж хичээж байх шиг байна.
Нээрээ өнөөдөр чинь ажил юу билээ??? Аан, бямба гараг ш дээ.
... Ёоё, толгой хагарах нь ээ. Дотор зуун зараа зулзагатайгаа зугаална. Бүдүүлэг гэдэг нь хүний биен дотор орж байж үсэн дээрээ ядаж алчуур бүтээж мэддэггүйн байх даа...
Өнөөдөр чинь төлөвлөгөө ёсоор хэд хэдэн ажил амжуулах ёстой ч яая гэхэв шарталт хэмээх хөдлөшгүй хүндэтгэх шалтгаантай юм хойно болихоос.
... Өчигдөр чинь яасан ухаантай хүн байв аа. Юу юугүй өөрийн лекцийн эмхтгэлээ гаргах нь ээ, гаргах нь. Alcohol-нд эсэж хөглөгдсөн ухаан нь хэдийн саваа даван хальсан байж.
Үгүй ээ, ингээд бодохоор байнгын alcohol хэрэглэж хөлчүүрхэж явах хэрэгтэй юм биш үү?! Ухаантай байхын тулд- за биш юм аа ухаантай царайлахын тулд ч юм уу?! Fucking hangover…
ЭНЭ АМЬДРАЛ БИШ ШҮҮ (хошин шогоос иш татан амьдралд хэрэглэх болсон бараг л афоризм)
... Хөлчүү ухаантай царайнаас илүү хэнэггүй эрүүл амьдралдаа би дуртай...
Лагшин муу ч босож төлөвлөсөн ажлаа дуусгахаас...

2 comments:

Anonymous said...

haragdtal avsan xaxa thumb up :)

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481