Monday, June 21, 2010

Бүсгүйн тэмдэглэлээс...

Миний нэр Танан. 25 настай, төрийн удирдлагын магистр зэрэгтэй, нэр хүндтэй хувийн компаний удирдах албан тушаалтан. Өөрийгөө эгэл жирийн нэгэн гэж тодорхойлдог, өөрийн босгосон, туулсан амьдрал, сурсан мэдсэн мэдлэг, туршлага бүхнээ чамладаггүй, ганц бие бүсгүй.
Миний амьдралд их зүйл бий. Амжилт, уналт, хайр, дурлал, салалт, хагацал, гал халуун секс, тэнэглэл, ухаарал, уучлал, нулимс, баяр хөөр гээд бүгд байдаг болохоор би эгэл жирийн нэгэн. Эгэл жирийн энэ амьдралынхаа амтыг мэдрэх... Энэ л миний жаргал. Би амьдарлын сайхан амтыг бүх хүний адил амьдралд байдаг энгийн, олон зүйлээс авдаг.
Эхэлсэн ажлаа дуусгачихаад, амттай хоол идэж суухдаа, хайртай хүмүүс минь миний хийсэн хоолыг амтархан идэхийг хараад, ажил дээрээ нойрмоглоод сууж байхдаа, алжаалаа тайлж клубт бүжиж байхдаа, амжихгүй юмыг амжуулах гэж гүйж явахдаа, харж явдаг залуу минь болзоонд урихад нь, хотын битүү замд бөглөрч зогсохдоо, харц чулуудсан эрчүүдийн хажуугаар бардам алхахдаа, хайртай найзуудтайгаа хамт байхдаа, хэцүү санагдаж уйлж суухдаа, хэдэрлэж уурлаж байхдаа, хууртаж гомдсон үедээ, нойр хоолгүй шөнөжин ажиллахдаа, хөлчүүрхэн хааяа дарс шимэн суухдаа, таалж дуралсан залуугаасаа авсан таашаалын дараа гээд би олон зүйлээс амьд байгаагаа, амьдарч байгаагаа мэдэрдэг.
Магадгүй та ч гэсэн нэг удаад анзаараад үз, таны эргэн тойронд байгаа юм бүхэн таны төлөө оршин тогтнож, үзэгдэл бүхэн таньд харагдахын тулд хөдөлж байгаа гэдгийг. Та тийм чухал хүн.

2 comments:

Unknown said...

Sonirholtoi bailaa.

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481