Tuesday, February 19, 2013

Хахуульчин


Хэдхэн хоногийн өмнө манай найзын төрсөн өдөр болсон юм. Бид ч бүх л best гэсэн найзуудаа цуглуулж хотын гайгүйхэн нэртэйд тооцогдох нэгэн ресторанд хооллож, бас ч дутахааргүй тохилог лоунджиар зочиллоо. Хөөрч хөгжилдсөн хэсэг бүсгүйчүүл, залуус болор жүнзийг хангинатал тулгаж, бас ч үгүй хөөрхөн халамцсан байсан ч /арга ч үгүй юм дөө хэд хэдэн дарсны лонх хоосолсон харагдана лээ/ үргэлжлүүлэн хөгжилдөхөөр нэгэн бүжгийн клубыг зорилоо. Долоо хоногийн эхэн үе байсан болохоор клуб ч хүн цөөтөй бх нь тодорхой, бид тайз дүүргэх гэсэн урлагынхан аятай тэрүүгээр нэг таран дур зоргоороо бүжгийн талбайг эзэгнэн бүжив. Мэдээж эхэлсэн баяр дуусах нь тодорхой. Клубээс гартал биднийг хүргэх төмөр хүлэг минь хүлээсээр л... . Эзэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн хэрнээ өөрийг нь жолоодох гэж буйг төсөөлөөгүй мэт, төсөөллөө ч яалтаа билээ дээ үгүй гээд өөрөө хөдлөөд явж чадахгүйгээс хойш.
Бид ч клубээс гараад сансар, 13-р хороолол, төмөр зам гээд нэг нэгээр нь найзуудаа гэр гэрт нь, орц орцонд нь хүлээлгэн явж байтал, гэнэт шүгэл тас, бороохой тохиостой. Цаг үүрийн 4 цаг 50 минут. Тэрүүхэн хооронд хар үүрээр энэ хэдэн цагдаа юугаа хийгээд энд зогсож байдаг байнаа гэсэн бодол толгойнд зурвасхийв.
Үлээлээ, тодорхой 0,7. 0,19-аас дээш бол хэтрүүлэн хэрэглэсэнд тооцогддог юм бна. Цагдаа ч бичиг баримт хураагаад авлаа. Тэр үед би дотроо: - Хар үүрээр 4,5-лаа юугаа хийгээд зогсож байдаг байна аа гэсэн бодол улам лавширч, яажшуухан зүгээр салах тухайгаа бодно.
Гэнэт: - Үгүй ээ, ямар сайндаа л ингээд зогсож байхав дээ, хүний муу үзэх гэж дуралсандаа л ингэж зогсов гэж, хөөрхий энэ хотын иргэд болсон биднийг хамгаалж, осол, аваарт оруулчихгүй гэсэндээ нойр, хоолоо хугаслан даарч хөрөн ингэж зогсоо байлгүй, харин бид яаж яваа билээ гэсэн бодолтой зэрэгцээд өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрөв. Харин энэ бодлыг минь замхруулан цонх тогших цагдааг хараад: - За, юутай ч 30000-ийг өгье, бага байна гэвэл 50000 болгочихоё гэсэн хэнэггүйхэн бодол толгойд ороод ирлээ.
Үгүй ээ, Монгол улс хахуульд баригдсан, замын цагдааг шидэт дохиуртай шидтэн, нэг дохиод л мөнгө гаргадаг энэ тэр гээд онигоо хүртэл байдаг биз дээ. Харин би хахуульчин болох гээд чадсангүй ээ, хөөрхий. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1.1. зүйл заалтаар 7 сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулав.
Би гэдэг хүн нэгэнт төрийнхөө цагдаад жолооныхоо үнэмлэхийг хадгалуулж байгаагаас хойно, юунд санаа зовохов. Цаашдын ажлаа 38 38 дугаарт өсгийтөөрөө л амжуулна даа.
Манай энэ цагдаа нар биднийхээ төлөө ч их юм хийх юм даа. Намайг эрүүл мэнддээ анхаараг гэсэн үү, үгээ хэлж эхэлсэн хүлэг нь амралтаа аваг гэсэн үү, ямартай ч урин дулаан цагийг тааруулаад үнэмлэхийг минь хадгалах шийдвэр гаргасан бололтой.

1 comment:

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481