Tuesday, March 02, 2010

Ток ток !!! ТА ХЭН БЭ?

Зан чанар гэж юу вэ? Таны амьдралд нөлөөлж чадахуйц хүчин зүйл мөн үү?
Хэрэв хувь хүний зан чанар нь амьдралынх нь бүхий л өөрчлөлтөнд нөлөөлж байдаг гэвэл та өөрийнхөө зан чанарыг тодорхойлон хэлж чадах уу?
Зан чанар нь зан төлөвийн удамшлийн хэв шинж, хүмүүжил, мөн чанар, гадаад орчин зэргээс үүдэлтэйгээр төлөвшин тогтдог бөгөөд тухайн хүний харилцаа, үйлдэл бүрээр илрэн гардаг хүнийг тодорхойлохуйц нэгэн шинж юм.
Хүний зан чанарыг тодорхойлсоноор амьдралынх нь хэв маяг, цаашдын өсөлт дэвжилт, уналт гээд бүгдийг тодорхойлж болно. Иймийн учир одоогийн бизнесийн байгууллага пүүс компанийн менежерүүд хувь хүний зан чанарыг тодорхойлох асуудлыг чухалчлан судлаж мэргэшсэн байдаг.
Тийм бол өөрийн зан чанарыг тодорхойлох шаардлага байна уу? Хэлсэн хэлээгүй би өөрийнхөө хэн гэдгийг мэднэ /гэхдээ л та ингэж хэлэхдээ дотроо эргэлзэж байгаа/.
Хүн юуны тулд өдрийн тэмдэглэл бичдэг вэ? Өнгөрсөн амьдралаа мэдэж байхын тулд уу? Үгүй л болов уу. Харин өөрийн алдаа дутагдал дээрээ суралцахын тулд тэмдэглэл хөтөлдөг. Энэ нь өөрийн зан чанараа зөв төлөвшүүлэн удирдах гэсэн нэгэн арга юм.
Жишээ 1: АНУ-ын өндөр настны асрамжийн газар нэгэн настай эмээ маш их баяр хөөртэйгөөр ирж асрагчаас өөрийнхөө өрөөний талаар асууж гэнэ. Тэгтэл асрагч 20 жил тэрхүү асрамжинд ажиллахдаа нэг ч удаа ийм баяр жаргалтайгаар ирж байгаа настанг хараагүй тул гайхан “Та яагаад ийм их аз жаргалтай,баяр баясгалантай байгаа юм бэ? Бусад хүмүүс энд ирэхдээ маш их гуньж гутарсан байдалтай ирдэг” хэмээн асуухад эмээ “Би аз жаргалтай байх үгүйгээ өөрөө шийддэг” гэж хэлжээ.
Жишээ 2: Солонгосын нэгэн тосгонд залуу гэр бүл хүүтэй болж түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүү нь сэргэлэн цовоо хөөрхөн өсөж торнижээ. Гэвч хүүгийн яриа нэг л биш ээрч түгдчинэ. Санаа зовсон эцэг эх хэсэг хугацаа өнгөрвөл, жоохон томрохоор гайгүй болох байх гэж найдсан боловч талаар болов. Хүү хичнээн сэргэлэн цовоо, ухаалаг ч үе тэнгийн хүүхдүүдийн ээрүү гацаагаар дуудан шоолох бүрт өөртөө итгэх итгэл нь бөхөж нэг л мэдэхэд хэнд ч итгэдэггүй гутранги нэгэн болж хувирчээ. Эцэг эх санаа зовон эмнэлэг эмч, үздэг хардаг хүн гээд яваагүй газар үлдсэнгүй. Тэгээд шалтгааныг тодорхойлтол “хүүг эхийн хэвлийд байх үед аав нь зэргэлдээ тосгоны залуу бүсгүйг даган эх хүүхэд хоёрыг хэсэг хугацаанд орхисон байна. Энэ үед бүсгүй хэвлийдээ хүүхэд тээж буй ч сэтгэл санаагаа тайван байлгахын тулд тариан талбай дээр зогсолтгүй ажилдаг байсанаас үүдэн хүү эрүү болжээ. Үүнийг мэдсэн эцэг эх хүүдээ “ээрүү гэдэг бол асуудал биш зөвхөн чиний бодол санаанаас бүх зүйл шалтгаална” гэдгийг ойлгуулахын хичээж эхэлсэн байна. Хүүгийн эцэг эх өөрсдийн үйлдэл, харилцаа үг яриа болгоноороо хүүдээ өөрийг нь ямар чухал хүн болох, өөрөө л хичээх юм бол юунд ч хүрж чаддаг гэдгийг жижиг зүйлээс эхлээд том чухал асуудлуудыг шийдүүлэн харуулж чаддаг байв. Хүү 17 нас хүрэхэд эцэг эхийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдэг нь тодорхой байлаа. Сургуулийн хүүхдүүд, багш, хөрш, дэлгүүрийн эгч гээд бүгд хүүг хүндлэн дулаан сэтгэлээр чин сэтгэлээсээ харьцана. Хүү ээрүү хэвээрээ ч өөртөө итгэлтэй, зөв бодолтой цаашдын амьдрал нь гэрэл гээгээтэй, хүссэн бүгд нь биелэнэ гэдэгт бүрэн итгэлтэй нэгэн хувь хүн болж төлөвшжээ.
Бидний өнөөдөр хийсэн үйлдэл бүр маргаашийн минь амьдрал байх болно.

1 comment:

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481