Friday, June 26, 2009

Бодрол

Амьдрал …
Сайн ч бай муу ч бай амьдарч л байгаагаас хойно, жаргах уу? зовох уу? гэдэг нь өөрсдийн маань шийдэх хэрэг.
Хүн ажилгүйгээр амьдарч чадах болов уу?
Хүн хайргүйгээр амьдарч чадах болов уу?
Хүн мөнгөгүйгээр амьдарч чадах болов уу? ...
Энэ ганцхан үгнээс ямар олон асуулт салаалж, түүнийхээ дагуу хичнээн их хариултууд тодорч гарч ирж байгааг хэн ч тогтоож чадахгүй. Энэ бол гайхамшиг. Гэхдээ бид үүнийг хэзээ ч гайхамшиг гэж мэдэрдэггүй. Үүний адил бидний амьдралд тохиолдож байгаа тэр олон гайхамшигуудын зөвхөн нэгийг нь хэд дахин хуваасантай тэнцэх жижигхэн хар бараан зүйлээр гайхамшигыг харах, мэдрэх мэдрэмжээ тагладаг. Жишээ нь, өнөөдөр гадаа их салхитай, бүрхэг жоохон тиймэрхүү л байлаа. Өглөө гэрээсээ гардаг цагаасаа 40 минутын өмнө гарч ажил хүртлээ 3-4 км газар алхсан. Ажилруу орохын өмнөхөн учиргүй их ус тогтсон газраар зам гарах хэрэгтэй болж хэсэг юм болов оо. Машин ирэхээр нь буцаж зугтана, буцаад гүйнэ... За энэ яахав, хамгийн сонирхолтой нь би ажилруугаа орох үедээ хэзээ хэзээнийхээсээ илүү жаргалтай байгаагаа мэдэрсэн. Ямар ч сайхан машин биш, брэнд хувцас сайхан үсний засалт биш тэр шавхай, бүрхэг тэнгэр, зүгээр л энгийн кет, сэгсгэр үс намайг “Би үнэхээр жаргалтай байна” гэж хэлүүлж чадсан. Гэхдээ сайхан хувцас, сайхан үсний засалт, сайхан гутлыг яаж өгүүсгэж болох вэ дээ? Сайхан ш дээ, өөртөө итгэлтэй харц дээгүүр алхана гээд, гэхдээ энэний ард өчнөөн сайхан зүйлс эргэлдэж байна. Зүгээр л алхам бүр, үйлдэл бүрийг чинь деталчлаад харвал сайхан зүйлс хичнээн их байна вэ. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Зүгээр л сэтгэлээс гарсан энгийн нэг үгээрээ найзуудаа хөгжөөж, тэдэндээ эрч хүчийг өгч байна. Өдөр болгон уудаг кофе маань дэндүү амттай байна.
Тэгэхээр та ч адил ажлаасаа гарж яваад бүдэрч унасан ч инээгээд өнгөрөө, хөгжилтэй ш дээ, хүн таниас юм асуувал сайхан инээгээд хариулчих, хэрвээ мэдэхгүй бол “яанаа мэдэхгүйнэ ээ” гээд л хэлчих. Найз нөхдийнхөө дунд та хааяа нэг сахилагагүйт, ард нь явжаагаад эргээд харахад нь долир хараад зогсож бай. Ямар хөгжилтэй байхыг та төсөөлж байна уу? энэ бүхэн ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛ юм байна гэдгийг та өөрөө мэднэ. Таны энэ мэдрэмж, үйлдэл таниас гадна хэдэн хүнд жаргал бэлэглэнэ гэж бодож байна? Шүлжээний бизнесээс ч илүү цар хүрээг хамрана. Ингэхээр таны мөнгө биш сэтгэлээс гарсан жинхэнэ инээмсэглэл энэ дэлхийд аз жаргалыг бэлэглэнэ. Та сэтгэлээсээ инээж байгаа л бол та энэ дэлхийн хамгийн их аз жаргалтай хүн гэдэгтээ бат итгэлтэй байж болно.
Өнөөдөр би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн 

No comments: